Венецийн комисстой хамтарч цахим сургалтын семинар хийв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комисс, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг хамтран “Өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтын семинарыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав.